Жаахан бүсгүй
Би гэдэг хүн хот хөдөө хоёрын замд хамаг амьдралаа өнгөрүүлсэн хүн. Хар багын л аавыгаа дагаж шороон замаар тоос татуулан манаргаж өссөн. Харин одоо аавынхаа мэргэжлийг өвлөж яваа жирийн монгол эр. Тос, маслын үнэрээр сүрчиг хийж, гол шандны усаар ундаалж, ачаатай ногоон тэргээрээ гэр хийж, олон жил элэгдэж халцарсан суудлаараа ор хийж явна. Тогтсон амьдралгүй ч тоонот гэрт дэр нийлэх сайхан хуүхнүүд олон. Бензин, тос ханхлуулсан хар жолоочийн юунд нь болдог байнаа гэж би өөрөөсөө хэдэнтээ асууж байсан минь саяхан. Ингээд бодоод суух нь ээ хүүхнүүдийг сохорч ээ гэж дүгнэхэд хүртэл хүрдгээн нуух юун. Намайг л гээд ирэх бүсгүйчүүдийг ганц хоёр шөнийн ханиа болгохоос хэтэрдэггүйдээ өөрийгөө бүр гайхах юм. Хачин юм шүү. Уулыг цас дарж, эрийг нас дарна гэгчээр нэг л өдөр духанд минь үрчлээс суугаад ирэхээр ханьтай болохыг эр хүн болгон л хүсдэг юм байна. Гэвч бие минь яарсан ч сэтгэл минь яарсангүй хоёр дахь намартайгаа золголоо. Хэн нэгнийг хүлээгээд л байх шиг. Харин намрын тэр нэгэн тохи...